Sep 23, 2013

T-Ara ба K-Pop одод Монголд тоглолт [ Админы тэмдэглэл +Fancam ]

      Бүгдээрээ сайн байцгаана уу? Админ миний бие өчигдөр буюу 2013 оны 9 сарын 21нд “T-Ara ба K-Pop одод Монголд” тогтолтын тэмдэглэл нийтлье гэж бодлоо. За юуны өмнө энэ тоглолтыг Монголд зохион байгуулж, эдгээр хамтлагуудыг урин авчирсан ETV HD TV, Up Music Production, IHC компаны хамт олонд Монголынхоо K-Pop сонирхогч залуусын өмнөөс баярлаж талархсанаа илэрхийлсэн нь зөв байх. Дэлгэрэнгүй орон тоглолтын хэсгээс мөн илүү их мэдээллийг аваарай.

      Тоглолт яг 17:00 цагт эхэлнэ гэсэн болохоор жоохон эрт 14:30н үед Төв цэнгэлдэх хүрээлний зүг явлаа. Очиход гадаа нь оочирлож дугаарласан хүмүүс олон байх бөгөөд тэдний ихэнх нь охид, бүсгүйчүүд байгаа харагдана. Тэнд нилээн зогссоны эцэст 15:40 минутын үеэс хүмүүсийг оруулж эхлэв. Хоорондоо шахалдаж түлхэлцээл хэдэн цагдаа нар зохицуулах гэж нилээн л юм болно. Хүмүүс ч үнэхээр энэ тоглолтыг тэсэн ядан хүлээж байсан нь хүмүүсийн догдолсон байдлаас үүнийг харлаа. За тэгээд орсоны хэсэг хэсэгтээ (билетэнд заасны дагуу) хуваагдан хүмүүс байрлалаа эзлэлээ. Цаад зохион байгуулагчдын зүгээс аль болох урагшаа шахахгүй байхыг хүсэн, хүмүүсийг чадах ядахаараа л зохицуулна.  
    Тоглолт яг 17:00д эхэлнэ гэсний дагуу цагтаа эхэлж хөтлөгчөөр TV Cocktail хамтлагийн Цоомоо, ETV ТВ-н хөтлөгч Соло нар ажиллалаа. Тоглолтын өмнө Монголын маань хамтлаг дуучид ая дуугаа өргөн хуран цугалсан түмэнд ая дуугаа өргөв. Эхлээд Dream Dance клубын охидууд T-Ara хамтлагийн ‘Roly Poly’ дуун дээр бүжиглэн (миний хувьд дэглэлт нь маш сайн болсон байсан), дараачаар нь Anemone хамтлаг ая дуугаа өргөн, араас нь BeatBox Royal Beat crew, Бөртэ чонын үрс болон Vietnam-с Lu Lu (нэрийг нь сайн мэдэхгүй байна сонсголоороо л биччихлээ хэхэуран бүтээлээ үзэгч түмэнд сонирхууллаа. 
 За ингээд яг хүсэн хүлээж байсан цаг ирж 17:42 минутанд Davichi хамтлагийнхан тайзан дээр гарч ирлээ. Хүмүүс ч орилолдон яг хүлээж байсан цаг нь ирсэнд бүгд л дотроо баярлан, халуун алга ташилтаар угтлаа. Тэд  энэ тоглолтыг өөрсдийн Turtle дуугаараа эхлүүлэн араас нь өөрсдийн Be Warmed (ft Speed's Taewon), Hate You Even Though I Love You, Don't Say Goodbye, Love & War, 8282 болон өөрсдийн шинэ дуугаа бэлэг болгон хүргэсэн юм.  Миний хувьд хамгийн их хүлээж байсан хамтлаг минь энэ ч болохоор тэрүү үнэхээр сайхан санагдаж байлаа. Зурагтаар эсвэл бичлэгээр л хардаг байсан хүмүүсээ дэргэдээс нь бүр хэдхэн алхмын цаанаас харж байна гэж бодохоор цаанаа л гоё санагдана. Davichi хамтлагийг миний хувьд маш их үнэлдэг чадалтай хоолойтой дандаа гоё дуу гаргадаг болохоор дотроо их дэмждэг юмалдаа хэхэ. Хүмүүс ч тэдний гайхалтай хоолойг гайхаж мэдэх нэг нь дууг нь даган дуулж байлаа.
          Үүний дараа "The Seeya" хамтлагийнхан тайзан дээр гарч ирсэн бөгөөд тэд GT загварын газрын бэлтгэж өгсөн хувцсаар гангарсан нь үнэхээр нүдэнд тусаж байлаа. Тэд энэ тухайгаа бидэнд бэлэг барьсан энэ нь маш их таалагдсан гэж хэмээн үзэгчдэд хувцасныхаа тухай танилцуулж байлаа. Тэд Be With You, Poison, Painkiller, Wonder Women зэрэг дуугаараа ая дуугаа өргөсөн.
         Харин 18:30 минутын үед SPEED хамтлагийнхан тайзан дээр гарч ирэн өөрсдийн уран бүтээлээ сонирхуулж эхэллээ. Энэ үед хүмүүс орилолдон мэдэх нэг нь дууг нь даган дуулсаар хүлээж авлаа. Энэ хэсгээс тоглолтын уур амьсгал ер нь ширүүн болж хүмүүс бүгд л эрч хүчийг мэдэрч эхэллээ. SPEED хамтлагийн хувьд бүжгийн чадвар илт сайн гэдэг нь мэдэгдэж байлаа. Бүх дуун дээрээ бүжиглэн тоглолтыг ёстой л доргиож орхилоо. Тэд It's Over, That's my fault, Pain the Love of Heart, One Day зэрэг дуунуудаараа ая өргөсөн юм. Мөн тэдний хамтлагийн гишүүнд Монголын нэг fan нь бэлэг барьсан нь маш их таалагдсан гэдгээ тоглолтын үеэр илэрхийллээ. Мөн морь унаж үзсэн үнэхээр гоё байсан, Монгол бидэнд маш их таалагдлаа хэмээн сэтгэгдэлээ илэрхийлсэн.
           За үүний дараа тоглолтын яг оргил үе буюу T-Ara хамтлагийнхан тайзан дээр гарч ирэн үзэгчдийн догдлолыг улам дэвэргээж орхив. Хүмүүс дор бүрнээ л өөрсдийн хүсэн хүлээж байсан хайртай хамтлаг нь гарч ирсэнд баярлан, T-Ara T-Ara гэх дуу Стадионыг жинхэнэ доргиож байлаа. Сүүлийн энэ хэсэгт тоглолт оргил цэгтээ хүрэн жинхэнэ эрч хүч мэдрэгдэж байлаа. Тэд өөрсдийн хит болсон дуу болох Roly Poly-оороо үзүүлбэрүүдээ эхлэн үргэлжлүүлээд "Sexy Love" "Bo Peep Bo Peep" "Yayayaya" "Why Are You Being Like This" "Day By Day" "Lovey Dovey" зэрэг дуунуудаараа ая дуугаа өргөсөн юмаа. Үнэхээр л миний бидний хүлээж байсан хүлээлтийг минь дэндүү төгс гэмээр үзүүлбэрүүдээрээ баясгалаа. Сүүлийн "Lovey Dovey" дуун дээр хүн бүр даган дуулан жинхэнэ утгаараа эрч хүч, таашаалыг мэдэрч дараа уулзахын сайхан ерөөлөөр тоглолтыг өндөрлөлөө.
     Энэ бүхний дараа хэлэхэд тоглолтын ерөнхий зохион байгуулт дажгүй, дуу дүрс, үзүүлбэрийн хувьд ер нь сайн болсон гэж хэлэхэд болно. Ер нь Монголд K-pop сонирхогч хүмүүс хэр их олширсон бэ гэдэг нь Төв Цэнгэлдэхийг пиг дүүргэсэн хүмүүсээс илт харагдана. Үнэхээр л ийм томоохон хэмжээний хамтлагууд Монголд ирж ая дуугаа өргөж байгаа нь биднийг дэлхийг оддыг улам ойроос харж болноо гэдгийг харуулж байлаа. Цаашдаа улам их хамтлаг дуучид ирж Монголын үзэгчид бидэндээ ойроос тоглолтыг нь үзэх боломжийг олгосоор байх байхаа хэмээн найдаж байна. Үнэндээ энэ тоглолтыг ингэж их хүмүүс үзэж, ийм гоё уур амьсгалтай, мөн хүмүүсийн сэтгэл ингэж их хөдөлж, ийм сайхан болсонд нь үнэхээр их баярлаж байна. Эцэст нь хэлэхэд бидэнд ийм сайхан боломжийг олгож өгсөн ETV ТВ-н хамт олонд чин сэтгэлээсээ баярлалаа гэдгээ илэрхийлэх нь зөв байх. 
     Дараа дахин ирээрэй T-Ara, Davichi, Speed, The Seeya. Ийм сайхан тоглолтоор бидэнд бэлэг барьсанд дахин дахин баярлалаа. Цаашдынх нь уран бүтээлд өндрөөс өндөр амжилт хүсье.
           Хүндэтгэсэн: Oliwander

No comments:

Post a Comment