May 11, 2012

Том энтертайнментүүдийн шинэ хамтлагууд?

Энэ жил Солонгосын энтертайнментийн ертөнцд маш олон хамтлагууд гарч ирсэн. Гарч ирсээр ч байх болно. Тэгвэл энэ удаад 5 том энтертайнментуудийн гаргах шинэ хамтлагуудыг танилцуулж байна.

SS501, KARA гэсэн хамтлагуудыг гаргасан DSP Media 3 жилийн дараа буюу энэ жил A-JAX хэмээх 7 гишүүнтэй эрэгтэй хамтлаг гаргасан. Hyunggon, Jaehyung, Yoonyoung, Hyojoon, Sungmin, Seungyeob, Seungjin гэсэн гишүүдтэй. Тэднийг SS501-ийг үргэлжлүүлэх хамтлаг гэдэг бөгөөд энэ 5 сард дебютээ хийнэ.

4minute, B2ST, G.NA нарын гэр болох Cube энэ жил зүгээр суугаагүй. Тэд BtoB хэмээх бас л 7 гишүүнтэй эрэгтэй хамтлагыг гаргасан. Аль хэдийнээ дебютээ хийсэн. Тэдний анхны 'Insane' дуу чартуудын эхний 10т орсон бөгөөд YouTube-ийн хуудаснаа 3 MV-ээ тавиад байгаа юм. Өнөөдөр тэдний 50 өдрийн ой.

 BoA, TVXQ, SNSD, SuJu, SHINee, f(x) зэрэг хамтлагуудыг гаргасан SM. Тэд 2011 оноос хойш л EXO хэмээх шинэ хамтлагынхаа талаар орилж дэндүү их тизерүүдийг цацсан. Ингэж ингэж сая л нэг юм 4-р сарын 8нд MAMA дуугаараа нэвтрүүлгүүдэд оролцсон. EXO хамтлаг 2 хуваагддаг.
EXO-M буюу Хятадаар дуугаа дуулж Хятадд цомгоо гаргадаг, нөгөө нь EXO-K буюу Солонгост үйл ажилгаагаа явуулах хамтлаг.
Огтхон ч шинэ хамтлаг гаргана гэж яриагүй JYP Entertainment. JYP бол Wonder Girls, 2PM, Miss A, 2AM нарыг байгуулсан. Тэд гэнэт л JJ төсөл гэж тизер тавьсныхаа дараа энэ хамтлагт Dream High 2 киноны одууд болох JB, JR нар орно гэсэн. 5-р сарын 20нд дебютээ хийнэ гэж сурталчилж байгаа.
За гишүүдийг нь нэг нэгээр хүмүүсийн сонирхлыг татах аргаар тавьж буй YG-ийн шинэ охидийн хамтлаг. YG бол Big Bang, 2NE1, Se7en нарын энтертайнмент. Энэ хамтлаг 9 сард дебютээ хйиж магадгүй.
Оны сүүлд аль нь шилдэгээр шалгарах бол?

2 comments:

  1. medeej jyp iin jj shu de

    ReplyDelete
  2. 1 gargahaaraa buun buundu gargh ym
    bie bienteiga ursuldhin tuld 1 jild bugd gargadg ym bhda

    ReplyDelete